Монголчуудын өрхийн дундаж орлого жилээс жилд өсөн нэмэгдэхийн хэрээр амралт, чөлөөт цаг, зугаа цэнгээндээ зарцуулах мөнгөн дүн өсч кино зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлсээр байна.
Кино уран бүтээлчид олширч олон олон шинэ киног хурдацтай үйлдвэрлэх болов. Нэг талаас эдгээр уран бүтээлчид киногоо дэлгэцэнд гаргах гэж кино театарт оочирлож байхад нөгөө талаас хэдэн мянган үзэгчид кино үзэх гэж оочир дараалал үүсгэх болов. УБ-ын замын түжрэл шиг энэ оочир дарааллын ачааллыг багасгах зорилгоор кино театрууд шинээр нээгдэж, салбарынхаа тоог нэмэгдүүлсээр...
Эндээс үзэхэд Монголын кино зах зээл, кино урлагтайгаа хамт хүчтэй хөгжиж байгаа ажээ. Өнөөдөр урлаг талаас нь хөгжүүлж байгаа хүмүүс хангалттай олон байгаа хэдий ч харин зах зээл талаас нь хөгжүүлэх хүмүүс цөөхөн байна. Тийм учраас кино зах зээлд судалгаа шинжилгээ хийдэг, хөрөнгө оруулалт босгодог, маркетинг пи арын бодлого боловсруулаг сайн компаниуд маш их хэрэгтэй болж эхлэв. Яагаад гэвэл кино уран бүтээлчид киногоо бүтээгээд дээр нь хөрөнгө оруулалтаа өөрсдөө хайж, төслөө өөрсдөө бичиж, маркетинг пи арын бодлого, төлөвлөлтөө өөрсдөө хийнэ гэдэг байж болшгүй зүйл. Тэд өөрсдөө энэ бүх ажлыг хамтад нь хийвэл сайн кино бүтээж чадахгүй. Харин тэдний өмнөөс дээрх ажлуудыг хийдэг компани байх хэрэгтэй. Ийм компанитай хамтарч ажилласнаар уран бүтээлчид санаа амар сайн киногоо бүтээх болно.
Ийм төрлийн сайн компани байгуулагдсанаар Тэнгис, Өргөөд гарч байгаа киног хэдэн хүн үзэхийг тэд шийдэх болно. Тухайн кино унах босохыг ч бас тэд шийдэх болно. Бүх киноны хөрөнгө оруулалтын төсөл, Пи-Ар-ын төлөвлөгөөг тэд хийх болно. Киноны нээлт болгонд тэдний компаний ажилчид хамгийн түрүүнд уригдах болно. Массыг тэд байлдан дагуулах болно. Бүх киноны найруулагчид, продессорууд, уран бүтээлчид тэдний компани дээр оочирлох болно. Монголын кино зах зээлийн багтаамж улам таргалах болно. Монголын кино урлаг холливүүдэд өрсөлдөх болно.
За нэг иймэрхүү компани хэн нэг нь байгуулчих. Би дуртайяа ажилд орно шүү.
No comments:
Post a Comment