Tuesday, July 31, 2012

МИНИЙ ЖИЖИГХЭН АЯЛАЛЫН АДАЛ ЯВДАЛ

Манжуурын тухай товчхон

753px-china_edcp_location_map
Энэ зуны амралтаар гэрийнхэнтэйгээ хятадын жижигхэн аймаг болох Манжуураар аяллаа. Эрт дээр үед манж чин улс нэрээр монголыг дарангуйлж байсан энэ харгис хэрцгий улс устсанаас хойш үлдсэн газар нутгийг нь Манжуур гэж нэрлэн Хятадын харъяаны жижигхэн аймаг болгон хөгжүүлсэн байна. Энэ нь өдгөө гурван улсын хилийн зааг дээр оршдог худалдааны чөлөөт бүс болоод байгаа ажээ. 

Манжуур, Эрээн хоёрын харьцуулалт

Эрээн бол Монголчуудад зориулсан Хятадын чөлөөт худалдааны бүс юм. Бид олон жилийн турш Эрээний барааг худалдаж авсан. Төгрөгөө юанаар солиулсан Монголын худалдан авагчдын арми өдөр бүр энэ зүг дайлаар мордож бүх төрлийн бараа таваарыг хуу хаман Монголдоо авчирдаг. Эрээний хятадууд ингэж Монголын хөрөнгөөр хөлжиж жижигхэн сумаа аймаг шиг хөгжүүлж чадсан ажээ. 

Харин Манжуур бол Оросуудад зориулсан Хятадын худалдааны чөлөөт бүс юм. Оросууд ч бас олон жилийн турш Манжуурын барааг худалдаж авсаар байна. Рубелиэ юанаар солиулсан Оросын худалдан авагчдын арми өдөр бүр энэ зүг довтолгож бүх төрлийн бараа таваарыг хуу хаман Оросдоо авчирч байна. Манжуурын хятадууд ингэж Оросын хөрөнгөөр хөлжиж жижигхэн аймагаа хот шиг хөгжүүлж чаджээ. 

Эрээний бараатай харьцуулахад Манжуурын бараа илт давуу чанартай бөгөөд загварлаг бас өндөр үнэтэй байдаг. Яагаад гэвэл Оросууд чанартай барааг эрхэмлэдэг учраас өндөр үнээр худалдаж авахдаа дуртай байдаг байна. Манай Дорнод аймаг хил залгаа оршдог учраас ердөө 400 км давхиад л Манжуурт хүрнэ. Дорнодынхон ийшээ маш их явдаг. Сүүлийн үед нэг жилийнхээ бэлэн хувцасны хэрэглээг хангахаар УБ-аас олон хүмүүс Манжуурын зүг явах болжээ. 

Адал явдал

Хятадын хилийг даваад алтан эмээл сум өнгөрөөд жижигхэн адал явдалтай учирлаа. Унтаж байгаад сэрсэн чинь манай машин гэрлээ унтраагаад цагдаагаас нуугдаад харанхуйд зогсож байх юм. Би мэл гайхаад юу болоод байгааг ойлгохыг хичээлээ. Өмнө нь хоёр удаа явж байсан ч ийм зүйл тохиолдож байгаагүй юм. Одоо яах бол гээд сэтгэл догдлон хүлээж байтал олон удаа явж сурсан туршлагатай жолооч маань ямар нэгэн арга сэдсэн бололтой, нэг өвөр монголтой утсаар ярилаа. Та юу хийх гэж байгаан гэж асуутал “Өнгөлөн далдалалт” гэж хариуллаа. 

Монголчуудаа гэж хаа газар сэргэлэнтэж явах юм даа. Нөгөө машин маань цагдаа нарт баригдчихсан байгаа гэнэ. Дорнод-Манжуурын чиглэлийн бүх тээврийн хэрэгсэлүүд зарим нэг хураамжаа төлөлгүй явдаг учраас ийм эрсдэлтэй аялал хийдэг байна. Шөнө дөлөөр явдаг нь ийм учиртай ажээ.   

Түнэр харанхуйг машины жижиг гэрлээр яран ороход аадар бороо чанх өөдөөс хүчтэй шүршиж салхиний шилний дагуу асгаран урсав. Алсад сонстох цагдаагийн дохио араас элдэн хөөх мэт айдас төрүүлнэ. Асгарах бороог цонхноосо зайлуулах шил арчигчийн нэгэн нэмнэл сонсож буй трансны хэмнэлтэй давхцах үед кинонд тоглож байгаа мэт санаглаа. Анир чимээгүй, түгшүүр ноёолсон манай машины зорчигчдийн гайхсан харц цочирдсон царай миний төсөөллийг улам хурцлав. Гэнэт инээд хүрээд нөхцөл байдалдаа эргэн ирэхэд жолооч маань машиныхаа хөгжмийг чангалж зохиолын дуугаа хангинуулахад сая нэг түгшүүр арилав. 

Аялал маань ингэж үргэлжилсэн юм. Сонирхуулах үүднээс Манжуурт авахуулсан хэдэн зурагаа орууллаа. 

391248_502714626412745_368419853_n

Img_0462

217873_502716576412550_1756534024_n

Monday, July 30, 2012

МОНГОЛЫН ТВ ШОУ БИЗНЕСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ

Монголын тв шоу бизнесийн зах зээл миний сонирхолыг маш хүчтэй татаад байгаа. Овоо хөгжиж байгаа юм байх гэж бодсон чинь овоолсон баас байжээ. Жирийн нэг хэрэглэгч байхдаа зурагтаар гарч байгаа реалит шоу болгоныг нь үзээд худлаа үнэн цаг нөхцөөгөөд инээж хөхрөөд алжаалаа тайлаад болдог л байлаа. Харин хагас жилийн турш хальт судалгаа хийгээд энэ зах зээлийн дотор нь ороод үүдээр нь шагайгаад үзсэн чинь бүтэхгүй ээ бүтэхгүй. Авах юм алгаа. Энэ бизнес Америкт айхтар өндөр түвшинд хөгжчихсөн байгаа юм байна. Нөхцөл байдал нэгэнт ийм байгаа учраас энэ зах зээлийг хөгжүүлж болмоор хэдэн сэжүүрийг олж аваад гарцаагүй гар нийлсэн гарамгай сайн багийнхаа гишүүдтэй хамт хэдэн төсөл хэрэгжүүлэхээр санаачлаад байгаа.

МОНГОЛЫН КИНО ЗАХ ЗЭЭЛИЙН ТАРГАЛАЛТ БА ИРЭЭДҮЙТЭЙ КОМПАНИ БАЙГУУЛАХ БОЛОМЖ

Монголчуудын өрхийн дундаж орлого жилээс жилд өсөн нэмэгдэхийн хэрээр амралт, чөлөөт цаг, зугаа цэнгээндээ зарцуулах мөнгөн дүн өсч кино зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлсээр байна.

Кино уран бүтээлчид олширч олон олон шинэ киног хурдацтай үйлдвэрлэх болов. Нэг талаас эдгээр уран бүтээлчид киногоо дэлгэцэнд гаргах гэж кино театарт оочирлож байхад нөгөө талаас хэдэн мянган үзэгчид кино үзэх гэж оочир дараалал үүсгэх болов. УБ-ын замын түжрэл шиг энэ оочир дарааллын ачааллыг багасгах зорилгоор кино театрууд шинээр нээгдэж, салбарынхаа тоог нэмэгдүүлсээр...

Эндээс үзэхэд Монголын кино зах зээл, кино урлагтайгаа хамт хүчтэй хөгжиж байгаа ажээ. Өнөөдөр урлаг талаас нь хөгжүүлж байгаа хүмүүс хангалттай олон байгаа хэдий ч харин зах зээл талаас нь хөгжүүлэх хүмүүс цөөхөн байна. Тийм учраас кино зах зээлд судалгаа шинжилгээ хийдэг, хөрөнгө оруулалт босгодог, маркетинг пи арын бодлого боловсруулаг сайн компаниуд маш их хэрэгтэй болж эхлэв. Яагаад гэвэл кино уран бүтээлчид киногоо бүтээгээд дээр нь хөрөнгө оруулалтаа өөрсдөө хайж, төслөө өөрсдөө бичиж, маркетинг пи арын бодлого, төлөвлөлтөө өөрсдөө хийнэ гэдэг байж болшгүй зүйл. Тэд өөрсдөө энэ бүх ажлыг хамтад нь хийвэл сайн кино бүтээж чадахгүй. Харин тэдний өмнөөс дээрх ажлуудыг хийдэг компани байх хэрэгтэй. Ийм компанитай хамтарч ажилласнаар уран бүтээлчид санаа амар сайн киногоо бүтээх болно. 

Ийм төрлийн сайн компани байгуулагдсанаар Тэнгис, Өргөөд гарч байгаа киног хэдэн хүн үзэхийг тэд шийдэх болно. Тухайн кино унах босохыг ч бас тэд шийдэх болно. Бүх киноны хөрөнгө оруулалтын төсөл, Пи-Ар-ын төлөвлөгөөг тэд хийх болно. Киноны нээлт болгонд тэдний компаний ажилчид хамгийн түрүүнд уригдах болно. Массыг тэд байлдан дагуулах болно. Бүх киноны найруулагчид, продессорууд, уран бүтээлчид тэдний компани дээр оочирлох болно. Монголын кино зах зээлийн багтаамж улам таргалах болно. Монголын кино урлаг холливүүдэд өрсөлдөх болно. 

За нэг иймэрхүү компани хэн нэг нь байгуулчих. Би дуртайяа ажилд орно шүү.