Tuesday, August 7, 2012

МАНАЙ НУТГЫН БРЭНД БА УИХ

Normal 0 false false false EN-US JA X-NONE

Дорнод аймагт айл өрх бүрийн өдөр тутмын үнэнч хэрэглээ болсон, хүн зоны хайраар мялаалгасан нэгэн сайхан брэнд байдаг. Энэ бол нутгийнхаа нэрээр алдаршсан “Дорнод Гурил” хэмээх нэгэн сайхан бүтээгдэхүүн юм. Нутгийнхан маань "Дорнод гурил"-д маш их хайртай байдаг. Тэр ч утгаараа саяын сонгуулиар гурилийн үйлдвэрийн СЕО Болорчулуун УИХ-д нэр дэвшин ялалт байгуулаад байгаа билээ. 

Эндээс үзэхэд бүтээгдэхүүний сонголт сонгуулын сонголтонд нөлөөлсөн ажээ. Манай нутгийнхан бүтээгдэхүүнд нь өгсөн итгэлээ СЕО-д нь бас өгчээ.

Брэнд гэдэг бол амлалт. Сонгууль ч бас амлалт. Болорчулууны бүтээсэн брэнд амлалтандаа хүрдэг учраас түүнийг ч бас амлалтандаа хүрнэ гэж Дорнодынхон итгэсэн.

Өдөр бүр Дорнод гурилаас авдаг сэтгэл ханамжтайгаа адил өндөр сэтгэл ханамжийг улс төрийн ширээнд заларч буй Болорчулуунаас ч бас авна гэж манай нутгийн сэтгэсэн.

Хэрэглэгчийн хүлээлт үйлдвэрлэгчийн гүйцэтгэлээс давснаар сэтгэл ханамж үүсдэг. Болорчулууны улс төр дэхь гүйцэтгэл өндөр байж гэмээнэ Дорнодын олон түмний сэтгэл ханамж өндөр байх болно.